- В 2025 году 28 879 налогоплательщиков подали заявления на возврат налога на сумму 57,1 млрд тугриков.
- 7 527 граждан, впервые купивших жилье, получат 28,5 млрд тугриков.
- 10 742 гражданам, продолжающим получать вычеты, вернут 18,5 млрд тугриков.
- 11 397 гражданам за обучение вернут 10,1 млрд тугриков.
- Выплаты начнутся с 20 числа текущего месяца, но из-за несоответствия данных некоторым гражданам переведут позже.
2025 оны хөнгөлөлт буцаан олголтыг иргэдийн дансанд энэ сарын 20-ноос шилжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр шилжүүлж дуусжээ. Тус оны жилийн эцсийн тайлангаар 28,879 татвар төлөгч иргэн 57.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авахаар тайлангаа ирүүлсэн байна.
Тодруулбал шинээр орон сууц худалдан аваад анх удаа хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байгаа 7,527 иргэнд 28.5 тэрбум төгрөг, үргэлжлүүлэн хамрагдаж байгаа 10,742 иргэнд 18.5 тэрбум төгрөг, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа 11,397 иргэнд 10.1 тэрбум төгрөг, хуульд заагдсан бусад нөхцөлөөр 12 иргэнд 29.8 сая төгрөгийн буцаан олгожээ.
Харин банкны болон татвар төлөгчийн мэдээлэл зөрүүтэйгээс гүйлгээ буцаагдсан иргэдийн мэдээллийг харьяа татварын албаар дамжуулан дахин засварлаж, гүйлгээг ойрын өдрүүдэд олгоно гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хувь хүний орлогын албан татварын орлого нь орон нутгийн төсвийн орлогын томоохон бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн төсвийн орлогын 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг.
Жил бүрийн нийслэлийн төсөвт Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрийг төсөвлөн, баталдаг. 2026 онд 63 тэрбум төгрөгийг татвар төлөгч иргэдэд буцаан олгохоор баталжээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий